zavkhanpoly12@gmail.com
(+976) - 9503-7979
Даваа - Баасан 08:30 - 17:30 / Бямба - Ням Амарна
"Завхан аймаг дахь Политехник коллежийнхон маань 2025-2026 оны хичээлийн шинэ жилээ инээд хөөр, эрч хүчээр дүүрэн угтан авлаа! "
2025-09-04 03:03
Завхан аймаг дахь Политехник Коллеж 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ!Таны ирээдүйн мэргэжил, амжилт эндээс эхэлнэ. Мэргэжлийн боловсролын ангиуд: Мэргэжлийн боловсрол 1 жилтэй анги – хурдан хугацаанд суурь мэдлэг эзэмших Техникийн боловсрол 1,5 жилтэй анги – богино хугацаанд практик ур чадвар эзэмших Мэргэжлийн боловсрол 3 жилтэй анги – гүнзгий мэдлэг, ур чадвар эзэмших Давуу тал:Туршлагатай багш нарОрчин үеийн сургалтын орчинПрактик дадлага, бодит ур чадвар Элсэлт дуусах хугацаа: 2025.08.10 - 2025.09.01 Бүртгэл: https://docs.google.com/.../1FAIpQLSfLAVl3bCq.../viewform... Утас: 95037979, 89446654, 99699359 Имэйл: Zavkhanpoly12@gmail.com Facebook хуудас: fb.com/zavhkanvtc Таны ирээдүй эндээс эхэлж байна!
2025-08-26 02:39
Баруун бүсийн аварга тогооч шалгаруулах уралдаанд манай шавь нар амжилттай оролцлоо!Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан Баруун бүсийн аварга тогооч шалгаруулах уралдааны оюутан төрөлд Завхан аймаг дахь Политехник коллежийн суралцагчид амжилттай оролцлоо. 1и ангийн суралцагч Б.Батцоож – 2-р байр 2и ангийн суралцагч Н.Соронзонболд – 3-р байрЭдгээр амжилтыг бүтээхэд суралцагчдаа чин сэтгэл, ур чадвараа зориулан бэлтгэсэн Б.Ёндонжунай болон Н.Одонтуяа багш нартаа гүн талархал илэрхийлье. Завхан аймаг дахь Политехник коллежМанай хамт олон шавь нарынхаа амжилтыг дэмжин, ур чадварыг нь хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж байна!
2025-06-27 08:21
Орлого тушаах дансны мэдээлэлЭх сурвалж:Ерөнхий нягтлан бодогч: Ж.БуянтогтохХолбоо барих утас: 99042824Цахим шуудан: zavkhanpoly12@gmail.com
2025-06-02 08:50
Сургалтын чиглэлМэргэжлийн боловсрол олгох сургалтТехникийн боловсрол олгох сургалтМэргэжил дээшлүүлэх сургалтБогино хугацааны сургалт
2025-06-02 02:33
???? ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ???? 2025-2026 оны хичээлийн жилийн ЭЛСЭЛТ эхэллээ!Таны ирээдүйн МЭРГЭЖИЛ, АМЖИЛТ эндээс эхэлнэ! ✨???? Элсэлтийн төрөл:✅ Мэргэжлийн боловсрол – 1, 3 жилийн ангиуд✅ Техникийн боловсрол – 1.5 жилийн анги✅ Богино хугацааны сургалт (14–30 хоног)➡️ Барилгын цахилгаанчин, үсчин, тогооч, гагнуурчин, оёдолчин, мэдээллийн технологи зэрэг олон чиглэлтэй!???? ЯАГААД биднийг сонгох вэ?✔️ Сургалт үнэгүй✔️ Дотуур байр, хоол – үнэ төлбөргүй✔️ Сарын 189,000₮ хоолны мөнгө✔️ 6 сая төгрөгийн төгсөгчийн тэтгэлэг✔️ Цалингийн хамт дадлага✔️ Төгсөгчдөд ажлын байр, их дээд сургуульд үргэлжлүүлэн сурах боломж???? Бүртгэл явагдаж байна!???? Биеэр болон цахимаар бүртгүүлнэ.???? Холбоо барих:???? 9503-7979, 8944-6654, 9969-9359???? fb.com/zavkhanvtc???? Zavkhanpoly12@gmail.com???? Зураг дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай!
2025-05-30 05:34
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН НЭЭЛТТЭЙАЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2025-05-13 01:51
Монгол-Сингапурын хамтарсан Майндсет институтын үүсгэн байгуулагч, доктор профессор Б.Галбадрах нь Завхан аймаг дахь Политехник коллеж дээр хүрэлцэн ирж багш, ажилчид, суралцагчдад сургалт, мэдээлэл хийж, сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа! Тус гэрээг байгуулснаар дараах боломжууд нээгдэж байна: Сингапурын техникийн боловсролын туршлага, хөтөлбөрүүдийг нутагшуулах Суралцагчдын энтерпренершип сэтгэлгээг хөгжүүлж, цаашид бизнес санаагаа бодит болгох боломжийг бүрдүүлэх “Энтерпренершип ба Инноваци” модуль бүхий багш платформыг сургалтад нэвтрүүлэх Сингапурын SAP байгууллагын жишиг үнэлгээний даалгаврыг сургалтандаа ашиглах Сургуулийн хөгжлийн стратеги, бизнес төлөвлөгөөнд сайжруулалт хийх Энэхүү хамтын ажиллагаа нь суралцагчдын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, инноваци, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх томоохон алхам боллоо! #ЗавханПолитехникКоллеж#МайндсетИнститут#Инноваци#БоловсролынХөгжил#InternationalCollaboration
2025-05-08 01:17
"ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ - 2025” АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ тэмцээн Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиуд, Политехник коллежийн оюутан, сурагчдын дунд 2025 оны 04 сарын 30 өдөр Дэвшил сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд 7 сургуулийн 80 гаруй хүүхэд багш, нийгмийн ажилтан нар оролцсон бөгөөд дараах сэдвийн хүрээнд явагдсан. Үүнд: Үе тэнгийн дээрэлхэлт, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын хууль эрх зүйн мэдлэгийн хүрээнд зохион байгуулагдаж Политехник коллежийн суралцагчид шагналт 4-р байрт шалгарлаа. Тус уралдаанд оролцсон суралцагчдынхаа цаашдын сурлага урлагт өндөр амжилтыг хүсье. "ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ - 2025” АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ тэмцээн Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиуд, Политехник коллежийн оюутан, сурагчдын дунд 2025 оны 04 сарын 30 өдөр Дэвшил сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд 7 сургуулийн 80 гаруй хүүхэд багш, нийгмийн ажилтан нар оролцсон бөгөөд дараах сэдвийн хүрээнд явагдсан. Үүнд: Үе тэнгийн дээрэлхэлт, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын хууль эрх зүйн мэдлэгийн хүрээнд зохион байгуулагдаж Политехник коллежийн суралцагчид шагналт 4-р байрт шалгарлаа. Тус уралдаанд оролцсон суралцагчдынхаа цаашдын сурлага урлагт өндөр амжилтыг хүсье.
2025-05-05 02:07
Завхан аймаг дахь Политехник коллеж 2025 оны 02 сарын 10-14 - ний өдрүүдэд зохион байгуулагдсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын жилийн үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээгээр 88,06%-тай үнэлүүлж, үнэлгээний индексээр II түвшинд эрэмбэлэгдлээ.Нийт багш, ажилтнууддаа баяр хүргэж, дараагийн үнэлгээнд түвшингээ ахиулан оролцохыг хүсэн ерөөе.Боловсролын ерөнхий газарЗавхан аймгийн Боловсролын газар
2025-04-25 08:37