zavkhanpoly12@gmail.com

(+976) - 9503-7979

Даваа - Баасан 08:30 - 17:30 / Бямба - Ням Амарна

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ

/Суралцах хугацаа 1 болон 3 жил/

ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ

/Суралцах хугацаа 1,5 болон 3 жил/

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ

/Боловсролын түвшин, нас харгалзахгүй/

БОГИНО ХУГАЦААНЫ ТҮР СУРГАЛТ

/Боловсролын түвшин, нас харгалзахгүй/

  • Захирал: Д.Цогтбаатар

Захирлын мэндчилгээ

Сайн байцгаана уу? Захирлын мэндчилгээ Манай сургуулийн цахим хуудсанд зочлон саатаж буй та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Монгол Улсын Сайд нарын зөвлөлийн 1964 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 265-р тогтоолоор Барилгын техникийн мэргэжлийн сургууль болон өргөжсөнөөр манай сургууль баруун бүс нутагт барилгын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх гол төв болон гал голомтоо бадраасан түүхтэй. Эдүгээ бид 2024 онд түүхт 60 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлж, зургаан арваны турш их бүтээн байгуулалтын эзэд, мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэн гаргасан түүхэн замналаараа бахархаж байна. Энэхүү хүндтэй бөгөөд хариуцлагатай үйлсэд гар сэтгэл нийлэн зүтгэж буй эрдэмтэн багш нар, ажилтнууд, үе үеийн ахмад сурган хүмүүжүүлэгчид, эрдмийн их өргөөнөөс жигүүрлэн гарсан мянга мянган төгсөгчид, суралцагч залуус, эцэг эхчүүд болон бидэнтэй хамтран ажилладаг түнш байгууллага, төсөл хөтөлбөрийн баг хамт олон та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Цаг хугацааны алтан хэлхээнд энэ сургуультай ажил амьдрал, хувь заяагаа холбосон хүн бүрд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Цааш унших

ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХААИС-ТАЙ ШАТЛАН СУРАЛЦАХ ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛААХөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)-д шатлан сургах тогтолцоог нэвтрүүлэх, техникийн болон дээд боловсролын сургалтын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ХААИС болон политехникийн коллежууд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.Тус санамж бичигт Завхан аймаг дахь Политехник коллежийн захирал Д.Цогтбаатар гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.Хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд: Техникийн боловсрол эзэмшсэн суралцагчдыг бакалаврын боловсролд шатлан суралцах боломжийг нэмэгдүүлэх; Сургалтын хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулж, багц цагийг дүйцүүлэх; Багшийн хөгжил, мэргэжлийн ур чадвар болон нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлэх; Сургалт, судалгаа болон бусад чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх.Энэхүү хамтын ажиллагаа нь манай сургуулийн суралцагчдад мэргэжлийн боловсролоос техникийн боловсрол, цаашлаад бакалаврын боловсролд шатлан суралцах шинэ боломжийг нээж, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм

2026-11-06

Монгол улсын заан Р.Даваанямын нэрэмжит "АБААЗАН" сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй "ТҮМНИЙ МАНЛАЙ-2026" тэмцээний "ЖҮДО БӨХ"-ийн төрөлд 63кг жингийн ангилалд 1-3 ангийн СӨБ мэргэжлийн суралцагч Д.Солонго "ГУТГААР" байр эзэлсэн баяр хүргэж, улам их амжилтыг хүсье

2026-11-06

Завхан аймаг дахь Политехник коллежийн “Удирдах зөвлөлийн анхдугаар хурал” Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагуудын сургалтын үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, сургалтын байгууллагын удирдах зөвлөлийг бэхжүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулагдлаа. Удирдах зөвлөлийн даргаар "Эрдэнэс Монгол ХХКомпаний мэргэжлийн нэгдсэн зөвлөлийн зохицуулагч Д.Түвшинжаргал, Нарийн бичгийн даргаар тус сургуулийн эдийн засгийн багш С.Отгонбаяр нар сонгогдлоо. Удирдах зөвлөлийн хуралд сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатар өнгөрсөн хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн ажил, сургуулийн өнөөгийн байдлын талаар танилцуулга мэдээлэл хүргэлээ. Удирдах зөвлөлийн гишүүд цех дадлагын газар, анги танхим, сургалтын орчинтой танилцаж сургуулийн удирдлага, багш ажилтантай санал солилцлоо. Завхан аймаг дахь Политехник коллежийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд: Ц.Отгонмягмар - Боловсролын яамны Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хэлтсийн ахлах шинжээч Д.Түвшинжаргал- Эрдэнэс Монгол ХХКомпаний мэргэжлийн нэгдсэн зөвлөлийн зохицуулагч Д.Батмэнд -Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Мөнхчимэг -Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Завхан аймаг дахь салбарын танхимын дарга Т.Пүрэвжаргал-“Есөн харш” ХХК-ийн зөвлөх инженер М.Батмагнай-“Алтан ембүү” хоршооны захирал Б.Ундармаа-Төгсөгч Б.Галбаатар-Завхан аймаг дахь Политехник коллежийн Хүнд машин механизм оператор мэргэжлийн багш С.Отгонбаяр- Завхан аймаг дахь Политехник коллежийн эдийн засгийн багш Та бүхэнд ажлын амжилт хүсье.

2026-11-06

МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ Тус өдөрлөгөөр суралцагчид болон иргэдэд мэргэжлийн боловсролын үнэ цэнэ, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлүүд, сургалтын орчин, дадлага сургалтын боломж болон мэргэжил эзэмшсэнээр бий болох ирээдүйн боломжуудын талаар мэдээлэл хүргэлээ.Өдөрлөгт хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон нийт иргэд, суралцагчид, эцэг эхчүүд болон багш, ажилтнууддаа баярлалаа.

2026-09-15

НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА! Завхан аймаг дахь Политехник коллеж мэргэжлийн болон техникийн боловсролын дараах хөтөлбөрүүдэд НЭМЭЛТ ЭЛСЭЛТ авч байна. МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ – 1 ЖИЛ Барилгын цахилгаанчин Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ /зөөгч, бармен/ Барилга угсралтын мужаан Гагнуурчин МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ – 3 ЖИЛ Мал, амьтны эмнэл зүй ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ – 1.5 ЖИЛ Иргэний барилгын техникч НЭМЭЛТ ЭЛСЭЛТ ЯВАГДАЖ БАЙНА. Завхан аймаг дахь Политехник коллеж

2026-09-15

2026–2027 ОНЫ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА!ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖМЭРГЭЖИЛТЭЙ БОЛ — ИРЭЭДҮЙТЭЙ!ОНЛАЙНААР БҮРТГҮҮЛЭХ https://pciz.edu.mn/burtgel/Дэлгэрэнгүй мэдээлэл: 9503-7979 | 9969-9359

2026-08-17

Баруун бүсийн ᠌᠌"Мэдээлэ технологийн олимпиад “- ”Мини загварын шоу-2026 " Үйл ажиллагааны хөтөлбөр

2026-05-05

МИНИ ЗАГВАРЫН ШОУ – 2026 Сурагцагчдын авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой “Мини загварын шоу–2026” арга хэмжээнд та бүхнийг урьж байна! Зорилго:Суралцагчдын ур чадвар, оролцоог нэмэгдүүлж, багаар ажиллах болон бие даах чадварыг хөгжүүлэх Мэргэжлийн чиглэл, оролцох төрөл Оёмол бүтээгдэхүүний оёдолчин• Гоёлын платье• Үндэсний хувцас• Чөлөөт загварын хувцас• Уран сэтгэмж Үсчин• Гоёлын самналт• Задгай самналт• Эрэгтэй засалт• Уран сэтгэмж Гоо засалч• Гоёлын нүүр будалт• Хумс урлал• Тайзны нүүр будалт

2026-05-05

Боломж тэгш түгнэ — “XacLab” Завхан аймагт!"XacLab" нь нийтийн болон бусдын сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг зорьдог ХасБанкны ажилтнуудын хандив, хөрөнгө оруулалтаар байгуулагдсан “Хөгжлийн Алтан Сан” ТББ-ын санаачлагаар, ХасБанкны санхүүжилттэйгээр хэрэгжиж буй төсөл юм.Энэхүү төсөл нь орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын компьютер, техник тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд залуусын суралцах орчныг сайжруулах, технологид суурилсан боловсролыг тэгш хүртээмжтэй олгох зорилготойгоор 2024 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжиж байна. 2025 онд төсөл өргөжин тэлж, Завхан аймаг дахь Политехник коллежид аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналттайгаар, 16 ширхэг иж бүрэн компьютертэй, Боловсролын яамны стандартад нийцсэн орчин үеийн “XacLab” компьютерийн лабораторийг шинээр байгууллаа! Энэхүү лаборатори ашиглалтад орсноор суралцагчид мэдээллийн технологийн хичээлээ илүү хүртээмжтэй, бүтээлч орчинд судлах боломжтой болж, тэдний технологийн мэдлэг, ур чадварын өсөлтөд бодит дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм. Ирээдүйг бүтээх боломжийг тэгш түгээж буй ХасБанкны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье!

2026-02-24

Шинэ дотуур байр ашиглалтад орлоо Завхан аймагт Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржханд, Боловсролын дэд сайд Доноровын Гантулга нар ажиллаж байна.Өнөөдөр Завхан аймаг дахь Политехник коллежийн 150 хүүхдийн дотуур байрны нээлт ёслол төгөлдөр болж, нээлтийн туузыг хүүхдүүд өөрсдөө хайчлав.Энэ бол эзэд нь болох оюутнуудын хувьд утга агуулгатай, урам зориг дүүрэн мөч байлаа. Нээлтэд Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Т.Доржханд,УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа,Боловсролын дэд сайд Д.Гантулга,аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр,БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Должинсүрэн,ЕББЗГ-ын дарга М.Цогзолмаа зэрэг албаны төлөөлөл оролцлоо. Уг дотуур байр нь 150 ортой, 3 давхар, улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгөөр баригдаж, хугацаанаасаа өмнө ашиглалтад орсон байна.Мөн Боловсролын яамнаас дотуур байрны тоног төхөөрөмж, гал тогоо, номын сангийн тавилга зэрэг хэрэгцээт зүйлсийг бүрэн шийдвэрлэж өгөхөөр боллоо. Оюутан, сурагчдын тав тухтай орчинд суралцах нөхцөл улам бүр сайжирч байна.

2026-02-24

Бидний бүтээл

Сурагч ширээ, сандал

Манай сургалтын төв тухайн суралцагчийн нас биеийн хөгжил, эргономикийн шаардлагад нийцсэн доорх бүтээгдэхүүнээ санал болгож байна. Ширээ сандлын хөлийг цул модоор /шинэс/ хийж гүйцэтгэсэн. Ширээ сандлын тавцанг ДСП хавтан ашиглаж ирмэгийг 3мм ийн зузаантай мод нааж хамгаалсан. Хөл тушааны холболтыг 10мм диаметртэй хатуу модон шивхээр цавуудаж холбосон. Шивхэн холболт углуурга холболтоос илүү бат бөх байдаг учраас сургуулийн орчинд илүү тохиромжтой. Өнгөлгөөний материалыг усан суурьтай хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй лакаар лакдаж өнгөлсөн.

Зарлал

Багш ажилчид өөрийн бүтээлийн танилцуулгыг оруулах боломжтой.


© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Завхан аймаг дахь политехник коллеж