zavkhanpoly12@gmail.com

(+976) - 9503-7979

Даваа - Баасан 08:30 - 17:30 / Бямба - Ням Амарна

Мэдээ

“Дадлагын газрын менежмент”, “Цахим сургалт” сайн туршлага түгээн дэлгэрүүлэлт Завхан аймаг дахь Политехник коллеж (ПК), Чадамжийн төв нь Дадлагын газрын менежмент, Цахим сургалтын арга зүй сэдвүүдийн хүрээнд мэдлэг, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх сургалтыг ХБНГУ-ын Эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн яамны даалгавраар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран GIZ хэрэгжүүлж буй Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төслийн (ТСТМБС) дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Түгээн дэлгэрүүлэх сургалтад 8 аймгийн 11 Политехник коллеж, МСҮТөвийн  165 багш ажилчид хамрагдсан. Сургалтад хамрагдсан багш, ажилчид цаашид ажлын байран дээрээ дээрх агуулгаар түгээн дэлгэрүүлж ажиллах юм. Нийт сургалтад хамрагдсан багш, ажилчиддаа ажлын өндөр амжилт хүсье.  

2024-10-17 01:19

"Хамтдаа шалгая, хамгаалъя" арга хэмжээ орон даяар эхэллээ Хүүхдийг ахуйн осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны эрсдэлийг бууруулах “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээг орон даяар эхлүүлж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд сүүлийн гурван жилийн хугацаанд ахуйн хүрээнд буюу гэртээ гэмтэж бэртсэн 157 мянган хүүхэд бүртгэгдсэн бол 2022 онд 0-17 насны 61,016 хүүхэд осол гэмтэлд өртөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Иймд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоо нэн чухал байгаа юм. Тиймээс “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээг өнөөдрөөс сарын хугацаанд эцэг эх, асран хамгаалагч, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотойгоор орон даяар зохион байгуулж, хүүхдийн эрүүл орчинд амьдрах эрхийг хангахыг зорьж байна. Арга хэмжээний хүрээнд эцэг, эх, асран хамгаалагч, байгууллага, аж ахуй нэгжүүд дараах байдлаар амьдрах газар, орчиндоо аюулгүй байдлын үнэлгээ хийж, орчны эрсдэлийг бууруулах, арилгах арга хэмжээ авах юм. Тухайлбал, 1. Амьдарч буй орчин, оршин суугаа газрын аюулгүй байдлын үнэлгээ хийхдээ: - Хашаа, байр, гудамж, орцонд гэрэлтүүлэг байгаа эсэх - Байрны шат, тагт, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх - Байрны лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх - Нүхэн жорлон, муу усны нүх, ухаж үлдээсэн зоорь байгаа эсэх - Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал хэвийн эсэх - Ил задгай гарсан цахилгааны утас байгаа эсэх - Байр, хашааны хэсэгт нурж унахаар хашлага хайс, хана байгаа эсэх - Гэрийн тэжээвэр амьтад болох муур, нохой зэрэгт хазуулах эрсдэл өндөр хэсэг байгаа эсэх - Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэхийг шалгана. 2. Хүүхдийн гэрээс сургууль, цэцэрлэг хүрэх зам, орны аюулгүй байдалд үнэлгээ хийхдээ: - Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх - Халтиргаа гулгаатай зам байгаа эсэх - Явган хүн зорчих хэсэгт ухсан нүх, шуудуу байгаа эсэх - Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх - Сургуулийн орчны талбай хайс хашлага бүрэн бүтэн эсэх - Явган хүний зам дээр авто машин байрлуулсан эсэх - Ил гарсан цахилгааны галтай утас байгаа эсэхийг шалгана. 3. Тухайн орон нутгийн аж ахуй, нэгжүүд өөрт хамаарах гадаад болон дотоод орчинд үнэлгээ хийхдээ: - Байгууллагын гадаад болон дотоод орчин гэрэлтүүлэгтэй эсэх - Байгууллагын шат, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх - Байгууллагын лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх - Ил задгай гарсан цахилгааны утас, эвдэрсэн залгуур байгаа эсэх - Байгууллагын гаднах орчинд эвдэрсэн унаж болзошгүй хайс, хашлага, хана байгаа эсэх - Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх - Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх - Байгууллагын гаднах талбайд халтиргаа гулгаатай хэсэг байгаа эсэх - Явган хүний зам болон машин тавих хориотой хэсэгт машин байрлуулдаг эсэх - Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх - Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэхийг шалгана.

2023-11-17 02:01

ӨМӨЗО-ны тавдугаар удаагийн Монгол улсын техник технологийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт 2023 оны 09 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд Хөх хотноо зохион байгуулагдлаа.Тус сургалтад эдийн засгийн багш С.Отгонбаяр, оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн багш Э.Өлзийжаргал, дотуур байрны багш Б.Оюунчимэг, нийгмийн түншлэл ҮДС хариуцсан арга зүйч Ш.Болор-Эрдэнэ нар хамрагдлаа.Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын 60 багш, ажилтан тус сургалтад хамрагдаж мэргэжлээ дээшлүүлсэн.Цаашид "Монгол малчин-мэргэжлийн боловсрол" төслийн хүрээнд багш, суралцагчид ӨМӨЗО-д бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдах бүрэн боломж нээгдэж байгаа бөгөөд Аж үйлдвэрийн их сургуульд туршлага солилцох ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна.

2023-11-09 03:40

12[3]

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Завхан аймаг дахь политехник коллеж