zavkhanpoly12@gmail.com

(+976) - 9503-7979

Даваа - Баасан 08:30 - 17:30 / Бямба - Ням Амарна

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ

/Суралцах хугацаа 1 болон 3 жил/

ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ

/Суралцах хугацаа 1,5 болон 3 жил/

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ

/Боловсролын түвшин, нас харгалзахгүй/

БОГИНО ХУГАЦААНЫ ТҮР СУРГАЛТ

/Боловсролын түвшин, нас харгалзахгүй/

  • Захирал: Д.Цогтбаатар

Захирлын мэндчилгээ

Сайн байцгаана уу? Захирлын мэндчилгээ Манай сургуулийн цахим хуудсанд зочлон саатаж буй та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Монгол Улсын Сайд нарын зөвлөлийн 1964 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 265-р тогтоолоор Барилгын техникийн мэргэжлийн сургууль болон өргөжсөнөөр манай сургууль баруун бүс нутагт барилгын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх гол төв болон гал голомтоо бадраасан түүхтэй. Эдүгээ бид 2024 онд түүхт 60 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлж, зургаан арваны турш их бүтээн байгуулалтын эзэд, мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэн гаргасан түүхэн замналаараа бахархаж байна. Энэхүү хүндтэй бөгөөд хариуцлагатай үйлсэд гар сэтгэл нийлэн зүтгэж буй эрдэмтэн багш нар, ажилтнууд, үе үеийн ахмад сурган хүмүүжүүлэгчид, эрдмийн их өргөөнөөс жигүүрлэн гарсан мянга мянган төгсөгчид, суралцагч залуус, эцэг эхчүүд болон бидэнтэй хамтран ажилладаг түнш байгууллага, төсөл хөтөлбөрийн баг хамт олон та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Цаг хугацааны алтан хэлхээнд энэ сургуультай ажил амьдрал, хувь заяагаа холбосон хүн бүрд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Цааш унших

ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Тэргүүлэх чиглэл

2025-09-25

Нээлттэй ажлын байрны зар

2025-09-16

Нээлттэй ажлын байр зарлаж байна.

2025-09-04

"Завхан аймаг дахь Политехник коллежийнхон маань 2025-2026 оны хичээлийн шинэ жилээ инээд хөөр, эрч хүчээр дүүрэн угтан авлаа! "

2025-09-04

Завхан аймаг дахь Политехник Коллеж 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ!Таны ирээдүйн мэргэжил, амжилт эндээс эхэлнэ. Мэргэжлийн боловсролын ангиуд: Мэргэжлийн боловсрол 1 жилтэй анги – хурдан хугацаанд суурь мэдлэг эзэмших Техникийн боловсрол 1,5 жилтэй анги – богино хугацаанд практик ур чадвар эзэмших Мэргэжлийн боловсрол 3 жилтэй анги – гүнзгий мэдлэг, ур чадвар эзэмших Давуу тал:Туршлагатай багш нарОрчин үеийн сургалтын орчинПрактик дадлага, бодит ур чадвар Элсэлт дуусах хугацаа: 2025.08.10 - 2025.09.01 Бүртгэл: https://docs.google.com/.../1FAIpQLSfLAVl3bCq.../viewform... Утас: 95037979, 89446654, 99699359 Имэйл: Zavkhanpoly12@gmail.com Facebook хуудас: fb.com/zavhkanvtc Таны ирээдүй эндээс эхэлж байна!

2025-08-26

Баруун бүсийн аварга тогооч шалгаруулах уралдаанд манай шавь нар амжилттай оролцлоо!Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан Баруун бүсийн аварга тогооч шалгаруулах уралдааны оюутан төрөлд Завхан аймаг дахь Политехник коллежийн суралцагчид амжилттай оролцлоо. 1и ангийн суралцагч Б.Батцоож – 2-р байр 2и ангийн суралцагч Н.Соронзонболд – 3-р байрЭдгээр амжилтыг бүтээхэд суралцагчдаа чин сэтгэл, ур чадвараа зориулан бэлтгэсэн Б.Ёндонжунай болон Н.Одонтуяа багш нартаа гүн талархал илэрхийлье. Завхан аймаг дахь Политехник коллежМанай хамт олон шавь нарынхаа амжилтыг дэмжин, ур чадварыг нь хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж байна!

2025-06-27

Орлого тушаах дансны мэдээлэлЭх сурвалж:Ерөнхий нягтлан бодогч: Ж.БуянтогтохХолбоо барих утас: 99042824Цахим шуудан: zavkhanpoly12@gmail.com

2025-06-02

Сургалтын чиглэлМэргэжлийн боловсрол олгох сургалтТехникийн боловсрол олгох сургалтМэргэжил дээшлүүлэх сургалтБогино хугацааны сургалт

2025-06-02

???? ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ???? 2025-2026 оны хичээлийн жилийн ЭЛСЭЛТ эхэллээ!Таны ирээдүйн МЭРГЭЖИЛ, АМЖИЛТ эндээс эхэлнэ! ✨???? Элсэлтийн төрөл:✅ Мэргэжлийн боловсрол – 1, 3 жилийн ангиуд✅ Техникийн боловсрол – 1.5 жилийн анги✅ Богино хугацааны сургалт (14–30 хоног)➡️ Барилгын цахилгаанчин, үсчин, тогооч, гагнуурчин, оёдолчин, мэдээллийн технологи зэрэг олон чиглэлтэй!???? ЯАГААД биднийг сонгох вэ?✔️ Сургалт үнэгүй✔️ Дотуур байр, хоол – үнэ төлбөргүй✔️ Сарын 189,000₮ хоолны мөнгө✔️ 6 сая төгрөгийн төгсөгчийн тэтгэлэг✔️ Цалингийн хамт дадлага✔️ Төгсөгчдөд ажлын байр, их дээд сургуульд үргэлжлүүлэн сурах боломж???? Бүртгэл явагдаж байна!???? Биеэр болон цахимаар бүртгүүлнэ.???? Холбоо барих:???? 9503-7979, 8944-6654, 9969-9359???? fb.com/zavkhanvtc???? Zavkhanpoly12@gmail.com???? Зураг дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай!

2025-05-30

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН НЭЭЛТТЭЙАЖЛЫН БАЙРНЫ ЗАР

2025-05-13

Бидний бүтээл

Сурагч ширээ, сандал

Манай сургалтын төв тухайн суралцагчийн нас биеийн хөгжил, эргономикийн шаардлагад нийцсэн доорх бүтээгдэхүүнээ санал болгож байна. Ширээ сандлын хөлийг цул модоор /шинэс/ хийж гүйцэтгэсэн. Ширээ сандлын тавцанг ДСП хавтан ашиглаж ирмэгийг 3мм ийн зузаантай мод нааж хамгаалсан. Хөл тушааны холболтыг 10мм диаметртэй хатуу модон шивхээр цавуудаж холбосон. Шивхэн холболт углуурга холболтоос илүү бат бөх байдаг учраас сургуулийн орчинд илүү тохиромжтой. Өнгөлгөөний материалыг усан суурьтай хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй лакаар лакдаж өнгөлсөн.

Зарлал

Багш ажилчид өөрийн бүтээлийн танилцуулгыг оруулах боломжтой.


© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Завхан аймаг дахь политехник коллеж