zavkhanpoly12@gmail.com

(+976) - 9503-7979

Даваа - Баасан 08:30 - 17:30 / Бямба - Ням Амарна

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ

/Суралцах хугацаа 1 болон 3 жил/

ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ

/Суралцах хугацаа 1,5 болон 3 жил/

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ

/Боловсролын түвшин, нас харгалзахгүй/

БОГИНО ХУГАЦААНЫ ТҮР СУРГАЛТ

/Боловсролын түвшин, нас харгалзахгүй/

  • Захирал: Т. Рэнчинванжил

Захирлын мэндчилгээ

Сайн байцгаана уу? Манай сургуулийн вэб хуудсанд зочилж байгаа эрхэм хүндэт хатагтай, ноёд та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Барилгын мэргэжлийн сургууль байгуулах тухай 1964 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн  Сайд нарын зөвлөлийн 265-р тогтоолоор анхны 4 сургууль комбинатыг БТМСургууль болгон өргөжүүлснээр баруун аймгуудад барилгын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх төв нь болж анхлан байгуулагдсан түүхтэй. Их бүтээн байгуулалтын эзэд болсон, мэргэжилтэй ажилтан бэлтгэх хүндтэй хариуцлагатай их үйлсэд гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа хамт олон, ажиллаж байсан багш сурган хүмүүжүүлэгчид, ажиллагсад, эрдмийн их өргөөнөөс ихийг сурч өвлөж гарсан мянга мянган төгсөгчид, сурч байгаа суралцагсад, тэдний эцэг эх, хамтран ажилладаг түншлэгч байгууллагууд, төслийн хамт олон болон хувь хүмүүст, он цагийн хэлхээнд энэ сургуультай хувь заяагаа холбосон хүн бүрд эрүүл энх, аз жаргал, амжилт, бүтээлийн дээдийг хүсье.

Цааш унших

ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Орлого тушаах дансны мэдээлэлЭх сурвалж:Ерөнхий нягтлан бодогч: Ж.БуянтогтохХолбоо барих утас: 99042824Цахим шуудан: zavkhanpoly12@gmail.com

2025-06-02

Сургалтын чиглэлМэргэжлийн боловсрол олгох сургалтТехникийн боловсрол олгох сургалтМэргэжил дээшлүүлэх сургалтБогино хугацааны сургалт

2025-06-02

???? ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ???? 2025-2026 оны хичээлийн жилийн ЭЛСЭЛТ эхэллээ!Таны ирээдүйн МЭРГЭЖИЛ, АМЖИЛТ эндээс эхэлнэ! ✨???? Элсэлтийн төрөл:✅ Мэргэжлийн боловсрол – 1, 3 жилийн ангиуд✅ Техникийн боловсрол – 1.5 жилийн анги✅ Богино хугацааны сургалт (14–30 хоног)➡️ Барилгын цахилгаанчин, үсчин, тогооч, гагнуурчин, оёдолчин, мэдээллийн технологи зэрэг олон чиглэлтэй!???? ЯАГААД биднийг сонгох вэ?✔️ Сургалт үнэгүй✔️ Дотуур байр, хоол – үнэ төлбөргүй✔️ Сарын 189,000₮ хоолны мөнгө✔️ 6 сая төгрөгийн төгсөгчийн тэтгэлэг✔️ Цалингийн хамт дадлага✔️ Төгсөгчдөд ажлын байр, их дээд сургуульд үргэлжлүүлэн сурах боломж???? Бүртгэл явагдаж байна!???? Биеэр болон цахимаар бүртгүүлнэ.???? Холбоо барих:???? 9503-7979, 8944-6654, 9969-9359???? fb.com/zavkhanvtc???? Zavkhanpoly12@gmail.com???? Зураг дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай!

2025-05-30

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН НЭЭЛТТЭЙАЖЛЫН БАЙРНЫ ЗАР

2025-05-13

Монгол-Сингапурын хамтарсан Майндсет институтын үүсгэн байгуулагч, доктор профессор Б.Галбадрах нь Завхан аймаг дахь Политехник коллеж дээр хүрэлцэн ирж багш, ажилчид, суралцагчдад сургалт, мэдээлэл хийж, сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа! Тус гэрээг байгуулснаар дараах боломжууд нээгдэж байна: Сингапурын техникийн боловсролын туршлага, хөтөлбөрүүдийг нутагшуулах Суралцагчдын энтерпренершип сэтгэлгээг хөгжүүлж, цаашид бизнес санаагаа бодит болгох боломжийг бүрдүүлэх “Энтерпренершип ба Инноваци” модуль бүхий багш платформыг сургалтад нэвтрүүлэх Сингапурын SAP байгууллагын жишиг үнэлгээний даалгаврыг сургалтандаа ашиглах Сургуулийн хөгжлийн стратеги, бизнес төлөвлөгөөнд сайжруулалт хийх Энэхүү хамтын ажиллагаа нь суралцагчдын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, инноваци, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх томоохон алхам боллоо! #ЗавханПолитехникКоллеж#МайндсетИнститут#Инноваци#БоловсролынХөгжил#InternationalCollaboration

2025-05-08

"ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ - 2025” АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ тэмцээн Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиуд, Политехник коллежийн оюутан, сурагчдын дунд 2025 оны 04 сарын 30 өдөр Дэвшил сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд 7 сургуулийн 80 гаруй хүүхэд багш, нийгмийн ажилтан нар оролцсон бөгөөд дараах сэдвийн хүрээнд явагдсан. Үүнд: Үе тэнгийн дээрэлхэлт, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын хууль эрх зүйн мэдлэгийн хүрээнд зохион байгуулагдаж Политехник коллежийн суралцагчид шагналт 4-р байрт шалгарлаа. Тус уралдаанд оролцсон суралцагчдынхаа цаашдын сурлага урлагт өндөр амжилтыг хүсье. "ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ - 2025” АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ тэмцээн Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиуд, Политехник коллежийн оюутан, сурагчдын дунд 2025 оны 04 сарын 30 өдөр Дэвшил сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд 7 сургуулийн 80 гаруй хүүхэд багш, нийгмийн ажилтан нар оролцсон бөгөөд дараах сэдвийн хүрээнд явагдсан. Үүнд: Үе тэнгийн дээрэлхэлт, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын хууль эрх зүйн мэдлэгийн хүрээнд зохион байгуулагдаж Политехник коллежийн суралцагчид шагналт 4-р байрт шалгарлаа. Тус уралдаанд оролцсон суралцагчдынхаа цаашдын сурлага урлагт өндөр амжилтыг хүсье.

2025-05-05

Завхан аймаг дахь Политехник коллеж 2025 оны 02 сарын 10-14 - ний өдрүүдэд зохион байгуулагдсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын жилийн үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээгээр 88,06%-тай үнэлүүлж, үнэлгээний индексээр II түвшинд эрэмбэлэгдлээ.Нийт багш, ажилтнууддаа баяр хүргэж, дараагийн үнэлгээнд түвшингээ ахиулан оролцохыг хүсэн ерөөе.Боловсролын ерөнхий газарЗавхан аймгийн Боловсролын газар

2025-04-25

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ “АЛТАН ГАДАС” ОДОНТ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ 4 ДЭХ УДААГАА МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ.Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт Политехник коллеж нь Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагыг магадлан итгэмжлэх комиссын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/02 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатайгаар 4 дэх удаагаа магадлан итгэмжлэгдлээ.2009 он: БШУЯ-ны харьяа Завхан аймаг дахь МСҮТ – Захирал С.Лувсанвандан ᠯᠣᠪᠰᠠᠩᠸᠠᠩᠳᠠᠨ ᠰᠠᠩᠳᠣᠢᠢᠵᠠᠪ2014 он: Завхан аймаг дахь Политехник коллеж - Захирал Т.Мөнхбаатар 2019 он: Завхан аймаг дахь Политехник коллеж- Захирал Т.Рэнчинванжил Төмөрбаатарын Рэнчинванжил2025 он: Завхан аймаг дахь Политехник коллеж- Захирал Б.ГалбадрахБайгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр II түвшинд эрэмбэлэгдсэн, 4 дэх удаагаа магадлан итгэмжлэгдээд буй Завхан аймаг дахь Политехник коллежийн нийт суралцагч, төгсөгч, аж ахуйн нэгж, ажил олгогч, эцэг эх, асран хамгаалагч, удирдлага, багш, ажилтан ХАМТ ОЛОНДОО баяр хүргэе БАЙГУУЛЛАГЫН ЧАНАРЫН ТАСРАЛТГҮЙ БАТАЛГААЖИЛТЫГ ХАНГАН “ БАЯЛАГ БҮТЭЭХ ЧАДАМЖТАЙ ЗӨВ ИРГЭН ТӨЛӨВШҮҮЛЭХ” эрхэм зорилгоо биелүүлэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэл зорилгоор нэгдэн ажиллаж, амжилт бүтээл арвин байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье ээ ….Сургуулийн үйл ажиллагаа амжилтад хүрэх үндэс суурь болсон:Үе үеийн ахмад удирдлага, багш, ажилчидҮе үеийн төгсөгчидСургуулийг хөгжилд чиглүүлэгч, дэмжин туслагч, хамтран ажиллагч байгууллагуудад гүнээ талархал илэрхийлье... Боловсролын яам Боловсролын ерөнхий газар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл Боловсролын үнэлгээний төв GIZ Mongolia Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар Завхан аймгийн Боловсролын газарЗАВХАН АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ЗАХИРГАА

2025-04-25

"ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ НЬ” “ РАЖИВ ГАНДИЙН НЭРЭМЖИТ ҮЙЛДВЭРЛЭЛ-УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ “ –ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАН ТУРШЛАГА СУДЛАН АЖИЛЛАВ. Туршлага судлах багийн бүрэлдэхүүн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо. Хамтын ажиллагааны гэрээнд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалын Политехник коллежийн захирал Д.БУЯНДЭЛГЭР, Завхан аймаг дахь Политехник коллежийн захирал Б.ГАЛБАДРАХ нар гарын үсэг зурлаа.

2025-04-25

Завхан аймаг дахь Политехник коллежийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүртгэл эхэллээ. Та манай сургуулийг сонгосноор орчин үеийн тоног төхөөрөмж , багаж хэрэгсэл бүхий сургалтын орчинд чадварлаг багш нараар хичээл заалган, чанартай боловсрол эзэмших болно. Холбоо барих утас: 95037979 . 90969093 . 89446654 . 99699359Бүртгүүлхийг хүсвэл доорх линк дээр дарж бүртгүүлнэ үү.https://docs.google.com/.../1FAIpQLSfLAVl3bCqcfQ.../viewform

2024-11-26

Бидний бүтээл

Сурагч ширээ, сандал

Манай сургалтын төв тухайн суралцагчийн нас биеийн хөгжил, эргономикийн шаардлагад нийцсэн доорх бүтээгдэхүүнээ санал болгож байна. Ширээ сандлын хөлийг цул модоор /шинэс/ хийж гүйцэтгэсэн. Ширээ сандлын тавцанг ДСП хавтан ашиглаж ирмэгийг 3мм ийн зузаантай мод нааж хамгаалсан. Хөл тушааны холболтыг 10мм диаметртэй хатуу модон шивхээр цавуудаж холбосон. Шивхэн холболт углуурга холболтоос илүү бат бөх байдаг учраас сургуулийн орчинд илүү тохиромжтой. Өнгөлгөөний материалыг усан суурьтай хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй лакаар лакдаж өнгөлсөн.

Зарлал

Багш ажилчид өөрийн бүтээлийн танилцуулгыг оруулах боломжтой.


© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Завхан аймаг дахь политехник коллеж